0
өдөр
0
цаг
0
мин
00
сек

Мэдээ Слайдер

Л.ЭНХРИЙЛЭН ДАШТ-ЭЭС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

Жүдо бөхийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 57 кг-д манай тамирчин Л.Энхрийлэн урамтай сайхан барилдсаар хүрэл медалийн болзол хангалаа.

Манай бөх нэгийн даваанд Маврикигийн К.Легентилийг вазаригаар, шөвгийн 16-д дэлхийн аварга канад бөх К.Дегучиг мөн вазаригаар хожсон. Харин шөвгийн наймд Израилийн бөх, Токиогийн олимпын хүрэл медальт Т.Нелсон-Левид вазаригаар харамсалтай хожигдсон юм.

Гэхдээ дагах барилдаанд дэлхийн хошой аварга, олимпын хүрэл медальт Украины Д.Билодидийг вазаригаар буулган медалийн төлөө барилдах эрхтэй болов. Улмаар БНСУ-ын залуу бөх Хух Мимиг торгуулиар буулгаж авснаар дэлхийн дэвжээнээс медаль хүртэх зорилгодоо хүрлээ.

ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД