0
өдөр
0
цаг
0
мин
00
сек

Мэдээ

“АЙЧИ-НАГОЯ-2026” АЗИЙН НААДМЫН БЭЛТГЭЛ АЖИЛТАЙ ТАНИЛЦАВ

Азийн олимпын зөвлөлийн ерөнхий захирал Хусейн Аль-Мусаллам тэргүүтэй төлөөлөгчид Японы Нагоя хот болон Айчи мужийн удирдлагуудтай уулзаж, “Айчи-Нагоя-2026” Азийн наадмын бэлтгэл ажилтай танилцлаа.

Түүнийг Айчи мужийн захирагч Хидеаки Омура, Нагоя хотын дарга Такаши Кавамура нар угтан авсан байна.

Азийн олимпын зөвлөлийн төлөөлөгчид наадмын хөтөлбөр, тэмцээн уралдаан явагдах газрууд болон нээлт, хаалтын ёслолын төлөвлөгөөтэй танилцсан байна.

20 дахь удаагийн Азийн наадам 2026 оны есдүгээр сарын 19-нөөс аравдугаар сарын 4-ний өдрүүдэд Японы Айчи муж болон түүний нийслэл Нагоя хотноо болно. Наадмын хөтөлбөрт 41 спортын төрөл багтаж буйн 32 нь олимпын төрөл байна.

Наадамд Азийн олимпын зөвлөлд харьяалагддаг 45 ҮОХ-ны 15 мянга гаруй тамирчин оролцох урьдчилсан төлөв гарчээ.

Япон улс өмнө нь 1958 онд Токио, 1994 онд Хирошима хотноо Азийн наадмыг хүлээн авч байв.

ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД