МҮОХ-НЫ ГҮЙЦЭТГЭХ ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА
МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн хурал өнөөдөр Олимпик хауст зохион байгуулагдав.
Гүйцэтгэх зөвлөлийн хурлаар Гишүүн холбоодын үйл ажиллагааг идэвхжүүлэх ажлын хэсэг байгуулагдсан бөгөөд МҮОХ-ны гишүүнчлэл, зарим холбоодыг гишүүнээр элсүүлэх эсэх асуудал, Хянан шалгах зөвлөлийн тайлан, хараат бус аудитын тайлантай танилцаж Гишүүдийн хурлаар хэлэлцэх асуудлуудыг батлав.
Гишүүдийн хурал маргааш буюу 03 дугаар сарын 21-ний өдрийн 10:00 цагт Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрлэлийн их танхимд болох бөгөөд уг хурлаар дүрмийн дагуу 2023 оны үйл ажиллагааны тайлан, 2024 оны төсөв, төлөвлөгөө, Гишүүнчлэлийн асуудлыг хэлэлцэн батлах билээ.