0
өдөр
0
цаг
0
мин
00
сек

Мэдээ

ЭЦСЭЭ ХҮРТЭЛ ТЭМЦСЭН ХӨВГҮҮДДЭЭ БАЯР ХҮРГЭЕ!

Сагсан бөмбөгийн Азийн АШТ-ий урьдчилсан тоглолтын эхний шатанд өрсөлдсөн Монголын шигшээ 3-1 амжилтаар тэмцээнээ дуусгалаа.

Хэсгийн сүүлийн тулаанаа манай хөвгүүд хоёр америк легионероор хүчээ зузаатгасан Тайландын хүчирхэг багийн эсрэг хийж, эцсийн мөч хүртэл тэнцүүхэн үзсээр 109:105-аар хожигдлоо. Ингэснээр манай баг хоёрдугаар байраар хэсгээс шалгарч, урьдчилсан шатны сүүлийн даваанд өрсөлдөхөөр шалгарав.

Багийн ахлагч Б.Билгүүн 31 оноогоор бүх тоглогчийг тэргүүлсэн бол Т.Санчир 23, А.Ананд 20, О.Энхбаатар 11 оноо авсан юм.

Дөрөвдүгээр үеийн төгсгөл хэсэгт Монголын шигшээ оноог барьж, бүр илүү гарсан ч тайландуудын гурав дараалсан холын шидэлт байндаа тусч, тулааны хувь заяаг шийдэж орхилоо.

Энэ хэсгээс Тайланд, Монгол, Малайзын шигшээ цааш шалгарсан бөгөөд дараагийн даваанд Гуам, Хонконг, Сингапурын хамт нэг хэсэг болон өрсөлдөх юм. Улмаар эдгээр зургаан багаас эхний дөрөв нь 2025 оны Азийн аваргад оролцох эрхтэй болно.

2023 оны хоёрдугаар сард явагдах энэхүү шатанд Монголын шигшээ сайн тогловол түүхэндээ анх удаа тивийн аваргад оролцох эрхээ авах юм. Шигшээ багийн залуустаа амжилт хүсье.

 

ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД