0
өдөр
0
цаг
0
мин
00
сек

Мэдээ

Б.БОЛОРТУЯА ХҮРЭЛ МЕДАЛИЙН ТӨЛӨӨ БАРИЛДАХААР БОЛОВ

Эмэгтэй чөлөөтийн найдваруудын нэг Б.Болортуяа хагас шигшээд япон бөх, дэлхийн хошой аварга Мая Мукаиадад 6:3-аар ялагдсанаар маргааш хүрэл медалийн төлөө барилдахаар болов.

Барилдааны эхэнд Мукаида манай хүний хөлд орж, түрж гарган нэг оноо, дараа нь идэвхийн нэг оноо авснаар 2:0-ээр тэргүүлж эхлэв. Үүнээс хойш Болортуяа хоёр ч удаа хөлд сууж, шилбээр нь тун нарийн авсан ч оноо болгож чадсангүй. Сүүлд япон бөх дахин хөлд орон хоёр оноо, залгуулан крест эргүүлж хоёр оноо авснаар 6:0-ээр тэргүүлэх болсон юм. Төгсгөлд Болортуяа гурван оноо авсан ч хэтэрхий оройтсон байлаа.

Маргааш манай бөх Камеруны Ж.Эссомбе, Польшийн бөх, Европ тивийн аварга, ДАШТ-ий хүрэл медальт Р.Засина нарын ялсантай хүрэл медалийн төлөө барилдана.

Хагас шигшээ болон медалийн төлөөх барилдаанууд маргааш 17.15 цагаас эхэлнэ.

 

ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД