0
өдөр
0
цаг
0
мин
00
сек

Мэдээ

МАНАЙ 🤼‍♂️ ЧӨЛӨӨТИЙНХӨН МАРГААШ ДЭВЖЭЭНД ГАРНА

“Ханжоу 2022” Азийн Наадмын чөлөөт бөхийн төрөл маргааш эхэлнэ. Чөлөөт, сонгомол бөхийн төрөлд 30 орны 249 бөх барилдахаар бүртгүүлсэн билээ.
Монголоос чөлөөт бөхийн төрөлд эрэгтэй, эмэгтэй тус бүр 6 буюу нийт 12 тамирчин ур чадвараа сорино.

Тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн 50 кг-д Ц.Намуунцэцэг, 53 кг-д Б.Болортуяа, 57 кг-д Э.Даваачимэг нар салхи хагалах бол хоёр дахь өдөр эмэгтэйчүүдийн 62 кг-д С.Цэрэнчимэд, 68 кг-д Э.Дэлгэрмаа, 76 кг-д Г.Ариунжаргал, эрэгтэйчүүдийн 57 кг-д Н.Насанбуян, 65 кг-д Т.Тулга нар барилдах юм.

Харин сүүлийн өдөр эрэгтэйчүүдийн 74 кг-д З.Сумъяабазар, 86 кг-д Б.Бат-Эрдэнэ, 97 кг-д Г.Ганхуяг, 125 кг-д М.Лхагвагэрэл нар өрсөлдөнө.

БАГ ТАМИРЧИДДАА АМЖИЛТ ХҮСЬЕ! 

ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД