0
өдөр
0
цаг
0
мин
00
сек

Мэдээ

ТОМАС БАХ: ОУОХ ТАМИРЧДАА ХЭЗЭЭ Ч ОРХИДОГГҮЙ

Токиогийн олимпийн хуваарийг өөрчлөх нь нойргүй хоноход хүргэсэн амаргүй шийдвэр байсныг ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Бах хэллээ. Гэхдээ ирээдүйд итгэл найдвар төрүүлэхийн тулд урагшлах ёстой байсныг нэмж хэлэв. Харин олимпийг цуцлах сонголт хэзээ ч байгаагүй гэв.

“Олимпийн наадмыг цуцлах нь бидний хувьд хамгийн амархан шийдвэр байсан. Гэхдээ цуцлах нь хэзээ ч бидний сонголт байгаагүй. Учир нь ОУОХ тамирчдаа хэзээ ч орхидоггүй. Энэ өдрийг авчрахын тулд өөрсдөдөө итгэх хэрэгтэй байсан. Энэ хямралаас гарах арга замыг харуулах ёстой байлаа. Олимп зохион байгуулснаар хүмүүст итгэл найдвар төрүүлэх болно” хэмээн ноён Бах ярьжээ.

ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД