0
өдөр
0
цаг
0
мин
00
сек

Мэдээ

ОЛИМПЫН ЭРХИЙН ТӨЛӨӨ МАНАЙ 12 ТАМИРЧИН ЦЭЦ СОРИНО

“Парис 2024” Олимпын наадамд оролцох эрх олгох буудлага спортын Дэлхийн цомын тэмцээн дөрөвдүгээр сарын 11-20-ны өдрүүдэд Бразил улсын Рио де Жанейро хотноо болох билээ.

Манай баг тамирчид уг тэмцээнд дасгалжуулагч Л.Ундралбат, Ж.Ганхуяг нарын удирдлага дор 12 тамирчны бүрэлдэхүүнтэй оролцох бөгөөд гар бууны дасгалд О.Гүндэгмаа, Ц.Анударь, Т.Баярцэцэг, Т.Баярмаа, Э.Бадамгарав, Ш.Буянзаяа нар өрсөлдөх бол урт бууны дасгалд Б.Эрхэмбаяр, Э.Сайнхүү, Г.Нандинзаяа, О.Янжинлхам, Ч.Нарантуяа, О.Мөнхзул нар цэц мэргэнээ сорих юм.

Одоогоор манай мэргэн буучдаас О.Есүгэн, Э.Даваахүү, Н.Баяраа нар “Парис 2024” олимпын наадамд оролцох эрхээ баталгаажуулаад буй.

Дашрамд дурдахад Монголын буудлага спортын баг тамирчид олимпын наадмаас нийт хоёр медаль хүртэхдээ 16 жилийн зайтай авсан бөгөөд “Барселон 1992”-оос Д.Мөнхбаяр хүрэл, “Бээжин 2008”-аас О.Гүндэгмаа мөнгөн медаль хүртсэн түүхтэй.

ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД