0
өдөр
0
цаг
0
мин
00
сек

Мэдээ Слайдер

ОЛИМП, НИЙТИЙН БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН САЙД Б.БАТ-ЭРДЭНЭ МҮОХ-НД АЖИЛЛАЛАА

Олимп, нийтийн биеийн тамир, спортын сайд Б.Бат-Эрдэнэ өнөөдөр Олимпик хауст зочилж, МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшигтэй уулзаж, хамтын ажиллагааны талаар ярилцав.

Уулзалтад БТСУХ-ны дарга Д.Жаргалсайхан, МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган болон Гүйцэтгэх зөвлөлийн гишүүд байлцав.

Уулзалтын үеэр Ерөнхийлөгч Б.Баттүшиг Б.Бат-Эрдэнэ сайдад шинэ албан тушаалд томилогдсонд баяр хүргэж, цаашид спорт, олимпизмын хөгжлийн төлөө нягт хамтран ажиллах болно гэдгээ илэрхийлэв. Мөн МҮОХ-ны зүгээс өнгөрсөн хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлууд, ирэх жилүүдэд Монголын тамирчдын оролцох наадмууд болон цаашид хийхээр зорьж, төлөвлөж байгаа ажлуудаа танилцуулав.

Сайд Б.Бат-Эрдэнэ Парисын олимп эхлэх хүртэлх богинохон хугацаанд спортын голлох байгууллагууд хамтын ажил, ойлголцлоо нэг болгож ажиллахыг онцлов.

Б.Бат-Эрдэнэ сайд спортын байгууллагуудыг УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгчтэй холбох гүүр болон ажиллахаа мөн илэрхийллээ.

Олимп, нийтийн биеийн тамир, спортын сайд Б.Бат-Эрдэнэ, МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг, БТСУХ-ны дарга Д.Жаргалсайхан нар уулзалтын үеэр тамирчдын ёс зүйд анхаарах, допингийн асуудлыг цэгцлэх, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, олимпын үнэт зүйлсийн боловсрол олгох хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх зэрэг олон чухал асуудлаар санал солилцож, эдгээр санал санаачилгыг ажил хэрэг болгоход анхаарал хандуулахаа илэрхийлэв.

ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД