0
өдөр
0
цаг
0
мин
00
сек

Мэдээ Слайдер

ПАРИСЫН ОЛИМПЫН ЭРХИЙН ОНОО ОЛГОХ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ

“Парис-2024” олимпын эрхийн оноо олгох “Monnis Mongolia International Challenge-2022” бадминтоны тэмцээн өнөөдөр Спортын төв ордонд эхэллээ. Эхний өдөр урьдчилсан шатны есөн тоглолт явагдахаас долоо нь Монголын тамирчдын тоглолт байна.

Тэмцээнд оролцохоор гадаадын 14 орны 120 гаруй тамирчин Монголд хүрэлцэн ирээд байна. БНСУ 25 тамирчинтай ирсэн нь хамгийн том багт тооцогдож байгаа бол Японоос 23 тамирчин иржээ.

Тэмцээн нийт зургаан өдөр үргэлжлэх бөгөөд нээлтийн ёслол маргааш буюу наймдугаар сарын 17-ны 14.00 цагт болно.

ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД