“ДУНДГОВЬ 2023” МОНГОЛЫН АНХДУГААР ЭЛСНИЙ НААДАМ ЭХЭЛЛЭЭ
Монголын анхдугаар элсний наадам Дундговь аймгийн Мандалговь хотноо өнөөдөр эхэллээ.
Нээлтийн ёслолд МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, Дундговь аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат нар баг тамирчдад баяр хүргэн амжилт хүсэв.
Монголын үндэсний олимпын хороо болон Дундговь аймгийн Засаг даргын тамгын газраас хамтран зохион байгуулж буй энэхүү наадамд 4 аймаг, 3 их дээд сургууль, 2 спортын хороо, 5 спортын клуб нийт 14 байгууллагын 120 гаруй тамирчид бадминтон, волейбол, текбол, бөхийн төрлөөр ур чадвараа сорин өрсөлдөж байна.
Энэхүү наадмаар дамжуулан олон нийтэд биеийн тамираар хичээллэхийг уриалж, эрүүл амьдралын хэв маяг, спорт олимпизмыг сурталчлан шинэлэг спортын төрлүүдийг таниулах зорилготой.
Элсний наадам 2 өдрийн турш үргэлжлэх бөгөөд маргааш анхны аваргууд тодрох юм.