МОНГОЛ-ТАЙВАНЬ 94:97
Зүүн Азийн залуучуудын наадмын сагсан бөмбөгийн тэмцээн Монгол-Тайванийн эрэгтэй багуудын тоглолтоор эхэллээ.
Тун өрсөлдөөнтэй болсон энэ тоглолтод манай залуус 97:94-өөр харамсалтай ялагдав.
Дөрөвдүгээр үед манайхан арав гаруй оноогоор хоцорч явсан ч оноог бага багаар ойртуулсан гурван онооны зөрүүтэй болсон.
Гэвч цаг дуусахын өмнө бөмбөгөө гаргаж чадалгүй хураалгаж, дараа нь самбараас бөмбөг авч чадалгүй өрсөлдөгчдөө алдсанаар хожигдол хүлээсэн юм.
Маш том сургамж болсон харамсалтай ялагдал байлаа. Залуустаа дараа дараагийн тоглолтод нь амжилт хүсье!
МҮОХ-ны албан ёсны түнш Coca-Cola Mongolia