УУЛЫН ЦАНАЧИД ЭХНИЙ ГАРААГАА АМЖИЛТТАЙ ДУУСГАВ
"Канвон-2024" олимпын уулын цанын эрэгтэй, эмэгтэй слаломын төрлийн эхний гараа явагдлаа.
Эмэгтэйчүүдийн уралдаанд 48 ҮОХ-ны 78 тамирчин хурд сориход Австрийн М.Варошиц хамгийн шилдэг цагийг (49.35 секунд) үзүүлэв.
Энэ төрөлд өрсөлдсөн манай тамирчин Х.Халиун уралдаанаа амжилттай дуусгаж, 1:31.15 үзүүлэлтээр 60-д жагсаж байна.
Эрэгтэйчүүдийн слаломд 59 ҮОХ-ны 78 тамирчин өрсөлдсөн бөгөөд эхний гараанд Шведийн Л.Лиленборг 46.04 секундээр бусдыгаа хошуучилж байна.
Манай тамирчин М.Манлайжав эхний гараагаа амжилттай гүйцээж, 1:19.90 минутын үзүүлэлтээр 62-т жагсаж явна.
Эмэгтэйчүүдийн слаломын хоёрдугаар гараа 12:45-д, эрчүүдийн гараа 13:45-д эхлэх болно.
Тамирчдадаа амжилт хүсье!
"Канвон 2024" Залуучуудын IV өвлийн олимпын наадамд Монгол улсаа төлөөлөн оролцож буй баг тамирчдын хувцасны ивээн тэтгэгч: