0
өдөр
0
цаг
0
мин
00
сек

НААДМУУД

"Antwerp 1920"



Дэлхийн 1-р дайны улмаас 1916 онд Берлинд зохиогдох байсан VI олимпын наадам цуцлагдав. Ингээд VII олимп 1920 онд Бельгийн Антверпенд зохиогдсон юм. 

Дайны гол буруутан улсууд болох Унгар, Герман, Австри, Болгар болон Османы эзэнт гүрнийг олимпын наадамд оролцохыг хориглов. Мөн шинээр байгуулагдсан ЗХУ олимпод оролцохоос татгалзсан юм. 

Нээлтийн ёслолын үеэр Пьер де Кубертиний бүтээсэн таван тивийн нэгдлийг илэрхийлдэг таван цагариг бүхий тугийг анх удаа мандуулав. Мөн нийт оролцогчдыг төлөөлж тамирчин тангараг өргөх ёслол энэ үеэс хойш хэвшил болжээ. 

Уран гулгалт, мөсний хоккей гэсэн өвлийн спортын төрлүүд зуны олимпын хөтөлбөрт сүүлийн удаа багтав. ОУОХ 1924 оноос өвлийн олимпыг тусад нь зохион байгуулж байхаар шийдвэрлэсэн билээ.

Медалийн хүснэгт

Улс

Алт

Мөнгө

Хүрэл

Нийт

1АНУ

41

27

27

95

2Швед

19

20

25

64

3Бельги

16

12

14

42

4Финланд

15

10

9

34

5Их Британи

14

16

13

43

ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД