“АВАРГА” ДЭЭД СУРГУУЛИЙН ОЮУТНУУД ОЛИМПЫН МУЗЕЙ ҮЗЭВ
“Аварга” биеийн тамирын дээд сургуулийн төгсөх курсийн оюутнууд спорт, олимпизмын боловсролоо нэмэгдүүлэх, бататгах зорилгоор өнөөдөр Оимпик хауст зочилж, Олимпын музей үзэж сонирхлоо.
“Оюутнуудаа спортод дур сонирхолтой болгох, спортод шинжлэх ухаанчаар хандах, олимпизмын талаар мэдлэг мэдээлэлтэй болоход нь зориулж энэхүү ажлыг зохион байгуулж байна” хэмээн “Аварга” дээд сургуулийн захирал А.Элбэг хэлсэн юм.
Хичээл, сургалтын үйл ажиллагаа жигдэрч эхэлсэн энэ үед оюутан, сурагч та бүгдийг Олимпын музей үзэж танилцан, спорт, олимпизмын мэдлэгээ дээшлүүлэхийг урьж байна.