0
өдөр
0
цаг
0
мин
00
сек

МҮОХ-ны зорилго

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ОЛИМПЫН ХОРООНЫ ЗОРИЛГО

  • Монгол Улсад олимпын хөдөлгөөнийг хөгжүүлэх, хамгаалах, сурталчлан дэлгэрүүлэх
  • Монгол Улсын нутаг дэвсгэрт Олимпын хартийн хэрэгжилтэд хяналт тавих
  • Үндэсний олимпын академи, Олимпын музей, Олимпын хөдөлгөөний соёл, боловсролын хөтөлбөрийг хэрэгжүүлж, олон түмэнд түгээн дэлгэрүүлэх
  • Спортын мэргэжилтэн, удирдах ажилтныг бэлтгэх, тэдний мэргэжлийг дээшлүүлэхэд анхаарах ба биеийн тамир, спортын салбарт спортын шинжлэх ухааны ололт, амжилтыг нэвтрүүлэх
  • Тамирчдын спортын амжилтыг дээшлүүлэх, нийтийн биеийн тамирыг дэмжин хөгжүүлэх
  • Спортод ялгаварлан гадуурхах, хүчирхийлэх хэлбэрийг эсэргүүцэх ба биеийн тамир, спортын хөгжилд саад учруулах аливаа сөрөг нөлөөллийн эсрэг идэвхтэй тэмцэх
  • Дэлхийн допингийн эсрэг агентлагийн дүрмийг хүлээн зөвшөөрч хэрэгжүүлэхийн зэрэгцээ допингийн эсрэг МҮОХ-ны бодлого, дүрэм, гишүүнчлэл, санхүүжилтийн шаардлага болон үр дүнгийн журмыг Дэлхийн допингийн эсрэг агентлагийн дүрэмд нийцүүлэн боловсруулж, түүнд заасан ҮОХ-дын үүрэг хариуцлагыг сахин биелүүлэх
  • ОУОХ-ны ёс зүйн дүрэм болон спортын байгууллагуудын сайн засаглалын үндсэн зарчмыг сахих
  • Үндэсний хэмжээнд энхтайван, спорт ба эмэгтэйчүүдийг дэмжих үйл ажиллагааг өрнүүлэх, хүрээлэн буй орчны асуудалд онцгой анхаарал хандуулах
  • МҮОХ-ны гишүүн биеийн тамир, спортын байгууллага болон спортын холбоодын үйл ажиллагаанд дэмжлэг, туслалцаа үзүүлэх
  • Тамирчдад эрүүл мэндийн туслалцаа үзүүлэх, хамгаалах

ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД