0
өдөр
0
цаг
0
мин
00
сек

Мэдээ

Ерөнхий сайд У.Хүрэлсүх МҮОХ-ны удирдлагуудтай уулзаж, бүх талаараа дэмжин ажиллахаа илэрхийллээ

Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх өнөөдөр Монголын үндэсний олимпын хороо \/МҮОХ\/-ны ерөнхийлөгч Н.Түвшинбаяр, тэргүүн дэд ерѳнхийлѳгч, ОУОХ-ны гишүүн Б.Баттүшиг, дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган нарыг хүлээн авч уулзлаа.\r\nУулзатын эхэнд Ерөнхий сайд монголчууд олимпын наадмаас хос алтан медаль хүртсэн түүхт энэ өдөр буюу наймдугаар сарын 24-нд Та бүхэнтэй уулзаж байгаадаа баяртай байна гээд шинээр томилогдсон МҮОХ-ны удирдлагуудад ажлын өндөр амжилт хүсэж “МҮОХ-г спортын салбарын “тогоонд чанагдсан”, тамирчдынх аа зовлон жаргалыг сайн мэддэг, миний хүндэлж явдаг хүмүүс удирдах болсонд баяртай байна” гэсэн юм.\r\nЭнэ үеэр МҮОХ-ны ерөнхийлөгч Н.Түвшинбаяр Ерөнхий сайдад хандан “Биднийг хүлээн авсанд баярлалаа” гээд “МҮОХ болон Биеийн тамир, спортын газар урд өмнөх жилүүдэд хамтран ажлах тал дээр дутагдалтай байсан. Харин одоо Биеийн тамир, спортын газар Биеийн тамир, спортын улсын хороо болж Засгийн газрын тохируулагч агентлаг болсон. Иймд МҮОХ болон Биеийн тамир, спортын улсын хороотой нягт хамтарч ажиллах хүсэлтэй байна” гэсэн юм.\r\nЕрөнхий сайд У.Хүрэлсүх МҮОХ-ны удирдлагуудын тавьсан саналыг хүлээж авч, өөрийн зүгээс шаардагдах бүхий л зүйл дээр туслаж дэмжинэ. Мөн Биеийн тамир, спортын улсын хороо болон “Олимп хөгжил сан”-тай нягт хамтран ажиллахыг хүсэж байна” гэсэн юм. \r\n"

ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД