0
өдөр
0
цаг
0
мин
00
сек

Мэдээ

МҮОХ-НЫ ЕРӨНХИЙЛӨГЧ Н.ТҮВШИНБАЯР БОКСЫН ШИГШЭЭ БАГИЙН БЭЛТГЭЛТЭЙ ТАНИЛЦЛАА

\r\nМонголын үндэсний олимпийн хороо\/МҮОХ\/-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр Булган аймаг дахь “Олимпийн бааз”-д зочилж, боксын шигшээ багийн хамт олонтой уулзан, бэлтгэлийн үйл ажиллагаатай танилцлаа.\r\n\r\n\r\n\r\nУулзалтаар МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр боксын шигшээ багийн багш дасгалжуулагч, тамирчдад амжилт хүсэж, цаашид бүхий л талаар дэмжин, хамтран ажиллахаа илэрхийлэв.\r\n\r\n\r\n\r\nБоксын үндэсний шигшээ баг нь тус бэлтгэлийн төвд 08 дугаар сарын 06-наас 09 дүгээр сарын 06-ны өдрүүдэд нийт 50 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр нэгдсэн сургуулилтаа базаах бөгөөд тамирчдын тэмцээний үеийн сэтгэл зүйг хангах, бэлтгэлжилтийн түвшинг тодорхойлох зорилгоор долоо хоног бүр халз тулааныг өрнүүлж байна. Жин бүрт өрнөх халз тулааны 2 дахь цуврал өнөөдөр зохион байгуулагдав.\r\n\r\n\r\n\r\n“Олимпийн бааз” бэлтгэлийн төвд анх Монгол улсын гавьяат тамирчин, “Атланта-1996” олимпийн жүдо бөхийн хүрэл медальт Д.Нармандах тэргүүтэй баг тамирчид бэлтгэлээ базааж байсан бол түүнээс хойш олон Олимп, Дэлхий, Тивийн медальт шилдэг тамирчдын бэлтгэл сургуулилтын буухиа тус төвд үргэлжилсээр байна.\r\n\r\n\r\n"

ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД